Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд мэргэжлийн сумогийн 2024 оны анхны башё буюу Хацү башёгийн 5 дахь өдрийн барилдаан /2023.01.17/ болж 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Хокүтофүжи /М-3/-тэй учраа тааран барилдаж, түүнийг уватэнаге мэхээр хаяж 4 даваа, 1 унаатай болов.
Энэ өдөр Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Гонояама /М-3/-тай таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар 4 даваа, 1 унаатай боллоо.
Харин Озэки Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр Аби /М-2/-тэй учраа тааран барилдаж, түүнийг цүкүиотоши мэхээр давснаар 4 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Мөн энэ өдөр хамгийн ахмад бөхчүүдийн нэг Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/, Митакэүми /М-9/-тэй барилдан түүнийг ошидаши мэхээр давснаар энэ башёг 3 даваа, 2 унаатай үргэлжлүүлж явна.
Түүнчлэн Хокүсейхо Э.Даваанинж /M-8/, Шонанноүми /М-6/-тэй таарч барилдан түүнийг шитатэнаге мэхээр хаяж 2 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Озэки Такакейшо энэ башёгийн 2 дахь өдөр Атамифүжи-тэй барилдахдаа хүзүүний бэртлээ сэдрээсэн бөгөөд лхагва /01.17/ гарагаас тэмцээнээ орхих болсноо мэдэгдсэн билээ.