Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд мэргэжлийн сумогийн 2024 оны анхны башё буюу Хацү башёгийн 7 дахь өдрийн барилдаан /2023.01.20/ болж 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Шодай /М-4/-тэй учраа тааран барилдаж, түүнд ёритаоши мэхээр унаж 5 даваа, 2 унаатай болов.
Энэ өдөр Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Тобизарюү /М-4/-тэй таарч барилдан түүнийг ёрикири мэхээр унаснаар 5 даваа, 2 унаатай боллоо.
Харин Озэки Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр Хокүтофүжи /М-3/-тай учраа тааран барилдаж, түүнийг ёрикири мэхээр давснаар 6 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Мөн энэ өдөр хамгийн ахмад бөхчүүдийн нэг Б.Мөнх-Оргил /М-10/, Таканошёо /М-12/-тэй барилдан түүнийг ошидаши мэхээр давснаар энэ башёг 4 даваа, 3 унаатай үргэлжлүүлж явна.