Малчид иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо хүйтний эрч хадгалагдана.
2024 оны 1 дүгээр сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно.
Салхи: Ихэнх нутгаар хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 29-34 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 17-22 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 19-21 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор: Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 23-25 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 22-24 хэм хүйтэн байна.
2024 оны нэгдүгээр сарын 23-27 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 24-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35-40 хэм, өдөртөө -23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27-32 хэм, өдөртөө -17-22 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -11-16 хэм, өдөртөө -5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө -17-22 хэм, өдөртөө -11-16 хэм хүйтэн байна.