Монгол Улс ЮНЕСКО-гийн дүрэмд 1962 оны 11 дүгээр сарын 1-нд Лондон хотноо гарын үсэг зурснаар ЮНЕСКО-гийн 108 дахь бүрэн эрхт гишүүнээр элссэн билээ.
Улмаар 1963 оны гуравдугаар сарын 1-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 77 дугаар тогтоолоор ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссыг Гадаад явдлын яамны дэргэд байгуулсан бөгөөд өдгөө тус комисс байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн үзэл санаа, уриа дуудлагыг түгээн дэлгэрүүлэх, ЮНЕСКО-Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэх, холбогдох төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бүхэнд тус байгууллагаас баяр, талархал илэрхийлэн мэндчилж байна.