Энэ ням гарагт Хонконгт болсон (1.21) марафон гүйлтийн (42тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Монголын тамирчин Галбадрахын Хишигсайхан 2 цаг 33 мин 50 секундын амжилтаар Ази тивийн аварга боллоо.
Standart Chartered Honkong Marathon уламжлалт марафон нь Азийн марафон гүйлтийн 19 дэх удаагийн тэмцээнтэй цугтаа явагдсан бөгөөд Азийн тамирчдын үзүүлэлтээр тивийн аваргын медальтнууд тодорч Г.Хишигсайхан алтан медаль хүртэн, энэ амжилтад хүрсэн Монголын анхны эмэгтэй марафончоор тодров.
Ази тивийн аварга шалгаруулах марафон гүйлтийн тэмцээнээс
өмнө нь гавьяат тамирчин Б.Сэр-Од 2008 онд мөнгө, 2013 онд алтан медаль, 2015 онд Ж.Олонбаяр, 2017 онд Ц.Бямбажав нар хүрэл медаль хүртэж байв.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин