Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр 2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01:05 цагт газ ачиж явсан ачааны автомашин осолдож ихээхэн хэмжээний дэлбэрэлт үүссэний улмаас ойр орчмын барилга байгууламж, автомашин шатсан тул Е-Мартын худалдааны төвийн зүүн урд уулзвар, Баянмонгол хорооллын урд зам, Дүнжингарав худалдааны төвийн урд зам, Нарантуул худалдааны төвийн баруун урд уулзвараас урагш замын хөдөлгөөнд хязгаарлалт хийж тухайн орчимд галыг унтраах, өртөж хохирсон оршин суугч иргэдэд тусламж үзүүлэх ажиллагаа явагдаж байна.
Иргэд, жолооч та бүхэн өөрсдийн аюулгүй байдлын хангаж тухайн орчмоор зорчихгүй байхыг анхааруулж байна.
Хэрэг учрал болсон газрын ойр орчимд 200-500 метр зайд түр хугацаагаар хязгаарлалт хийж байгаа тул автомашин болон явганаар зорчихгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв