"Дулаан шийдэл II" төслийн хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчны салбар дахь уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бодлогын зөвлөмж, эрчим хүчний хэмнэлттэй шийдэл боловсруулахад ажиллах юм.
Тус санамж бичигт БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам, “Дулаан шийдэл II” төслийг төлөөлж Жэрэс ОУТББ-ын суурин төлөөлөгч Элиан Жарри нар санамж бичигт гарын үсэг зурав.