Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд мэргэжлийн сумогийн 2024 оны нэгдүгээр сарын Хацү башёгийн 14 дэх өдрийн барилдаан /2023.01.27/ болж 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озэки Хошёорюү С.Бямбасүрэн-тэй учраа тааран барилдах байсан ч Хошёорюү шөрмөсөө гэмтээсний улмаас энэ барилдааныг өнжсөнөөр Тэрүнофүжи 12 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/, Нишигики /М-5/-тэй таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар 8 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Харин Озэки Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр башёг тэргүүлж яваа Сэкиваке Котоновака-тай учраа тааран барилдаж, түүнд ёрикири мэхээр унаснаар 11 даваа, 3 унаатай боллоо. Харин Котоновака 12 даваа 2 унаатай болж байна. Ингэснээр энэ башёгийн сүүлийн буюу 15 дахь өдрийн барилдаан маш сонирхолтой өрнөх нь тодорхой болов.
Маргааш Их аварга Тэрүнофүжи, Озэки Киришимаг давж, Котоновака энэ өдрийн учраа бөхөө давсан тохиолдолд тэд аваргын төлөө дахин барилдах юм. Ер нь маргаашийн барилдаан энэ бөхчүүдийн ялалт, ялагдлаас хамаарч хэн нь түрүү бөхөөр тодрох нь шийдэгдэх юм байна.