Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд мэргэжлийн сумогийн 2024 оны нэгдүгээр сарын Хацү башёгийн сүүлчийн буюу 15 дахь өдрийн барилдаан /2023.01.26/-д энэ башёгийн аваргын төлөө 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Сэкиваке Котоновакатай барилдаж, түүнийг ёрикири мэхээр давж 9 дэх түрүүгээ авч үнэн хүчит аварга гэдгээ нотоллоо.
Энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/, Оносато /М-15/-той таарч барилдан түүнд хикиотоши мэхээр унаснаар 8 даваа, 7 унаатай болж энэ башёг өндөрлүүллээ.
Харин 2000 оны залуу бөх Оносато энэ башёг 11 даваа, 4 унаатай өндөрлүүлж ирээдүйд хүчтэй өрсөлдөгч сумоч болохоо харууллаа.
Харин Сэкиваке Котоновака сүүлийн өдрийн барилдаанд Тобизарюү /М-4/-тэй учраа тааран барилдаж, түүнийг уватэнаге мэхээр давснаар 13 даваа, 2 унаатай болж, Их аварга Тэрүнофүжи-тэй энэ башёгийн аваргын төлөө барилдах болзлыг хангасан юм.
Улмаар Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 15 дахь өдөр Озэки Киришима Б.Лхагвасүрэн-тэй учраа тааран барилдаж, түүнийг ёрикири мэхээр хаяж 13 даваатай болсноор Хацү башёгийн аварга болох, Японы Эзэн хааны цом хүртэх хариуцлагатай барилдааныг Сэкиваке Котоновакатай нэмэлт барилдаан хийж, түүнийг давсан юм.