Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг зохион байгуулах, үнэлгээ хийх, зөвлөмж хүргүүлэх чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн ээлжит хуралдаанаар Зөвлөлийн 2024 оны эхний хагас жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.
Хуралдаанаар улсын хэмжээний ил тод байдлын тайланг гаргадаг төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог хангах, бусад төрийн захиргааны байгууллагатай давхцаж буй чиг үүргийг хасах зэрэг тодорхой өөрчлөлтүүдийг Зөвлөлийн ажиллах журамд оруулах, нээлттэй мэдээллийн ил тод байдлын улсын хэмжээний нэгдсэн тайланг ЗГХЭГ-т хүргүүлэх ажлыг зохион байгуулах багийг томилох, мэдээлэл хариуцагч байгууллагуудын тайланг нэгтгэн хүлээж авах, тайлант хугацаанд болон үнэлгээний тайлан ирүүлээгүй тохиолдолд 0 үнэлгээгээр тооцох, мэдээлэгч байгууллагуудын мэдээллийн самбартай танилцаж, ил тод байдалд хяналт тавьж ажиллахаар тус тус шийдвэрлэлээ.