Монголын пара спорт холбоодын багш, дасгалжуулагч, тамирчдын мэдлэг дээшлүүлэх сургалтыг өнөөдөр /2024.02.06/ амжилттай зохион байгууллаа.
Спортын төв ордонд болсон тус сургалтад пара спорт холбоод идэвхтэй хамрагдсан бөгөөд энэхүү сургалтаар "Парис 2024" Паралимпын наадмын зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж, тамирчдаа хэрхэн бэлтгэж оролцуулах, бэлтгэл дасгалжуулалтын төлөвлөлт, аргачлал, төлөвлөлтөл анализ хийх зөвлөмж өгөв.
Сургалт дараах сэдвүүдийн хүрээнд болсон байна. Тодруулбал,
1. Дасгалжуулах филисофи- ЭШССА дарга Б.Батцэнгэл
2. Бэлтгэл дасгалжуулалтын төлөвлөлт, аргачлал, төлөвлөлтөнд анализ хийх-ЭШССА А. Зул
3. Анхаарал ба төвлөрөл- ЭШССА Б.Ганзориг
4. Урам зоригоо нэмэгдүүлэх чадвар- ЭШССА Б.Ганзориг
5. Допингоос урьдчилан сэргийлэх үр дүнгийн менежмент- АУА М.Булган
6. Хориотой бодисын жагсаалт - АУА М.Булган
7. "Парис" 2024 Паралимпын мэдээлэл- БТСУХ, мэдээлэл технологи, гадаад харилцааны дарга Н.Оюунбат нар тус тус тодорхой мэдээлэл өглөө.