Хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмрийг үнэлж, жил бүр уламжлан болгон шагнаж урамшуулдаг.
Энэ хүрээнд нийслэлд сүү, махны чиглэлээр ферм эрхэлж буй
- Багануур дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Цэвэлмаагийн Доржцэдэнгийн гэр бүл
- Налайх дүүргийн 3 дугаар хорооны иргэн Сарваасын Муратбекийн гэр бүл
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Рагчаагийн Мөнхжаргалын гэр бүл
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Бадамын Ням-Очирын гэр бүл
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Баатарын Батсүхийн гэр бүл
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Сүхбаатарын Баттогоогийн гэр бүл
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Тавхайн Баяраагийн гэр бүл
- Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны иргэн Чойдоржийн Мандахнарангийн гэр бүл
- Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн Сонгуулийн Эрхэмжаргалын гэр бүл
- Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн Загдхорлоогийн Зоригтын гэр бүлд өнөөдөр “Нийслэлийн аварга фермер” шагнал гардууллаа.
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсэд нийт 360 гаруй иргэн, аж ахуйн нэгж 420 орчим тоо толгой малтайгаар фермерийн үйл ажиллагаа эрхэлж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС