Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
7 минут 17 секунд

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр (2024.02.07) Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрээр өөрчлөн байгуулах шаардлагыг тогтоосон бөгөөд үүний дагуу Хаан, Худалдаа хөгжлийн, Голомт, Хас, Төрийн банкуудаас анх удаагаа хувьцаагаа олон нийтэд санал болгон, хөрөнгийн зах зээл дээр амжилттай гаргасан гэж хууль санаачлагч танилцуулав.

Тэрбээр, эдгээр системд нөлөө бүхий 5 банк 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд нийт хувь нийлүүлсэн хөрөнгийн 5.0-11.4 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг олон нийтэд санал болгосон бөгөөд анхдагч зах зээлийн захиалга нь анхны саналаас даруй 17.2-204.6 хувиар илүү биелж, банкуудаас хувьцаагаа олон нийтэд санал болгох үйл ажиллагаа бүгд амжилттай хэрэгжлээ. Үүний үр дүнд эдгээр 5 банк Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ (2022 оны эцсийн байдлаар 6.89 их наяд төгрөг)-ний 6.5 хувьтай тэнцэхүйц буюу нийт 446.8 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний эх үүсвэрийг харьцангуй богино хугацаанд татан төвлөрүүлээд байна гэв.

Түүнчлэн, Монголын банкуудын хувь эзэмшлийг бууруулахад дотоодын хөрөнгийн захын төлбөрийн хөрвөх чадвар ханасан гэж олон улсын байгууллагуудаас дүгнэсэн бөгөөд нийт арилжааны банкуудын хувьцаа эзэмшлийг 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар авч үзвэл цөөн тооны томоохон хувьцаа эзэмшигчдэд суурилсан бүтэцтэй, хувьцааны төвлөрөл өндөртэй бөгөөд хамгийн өндөр хувьцаа эзэмшиж байгаа эхний 3 хувьцаа эзэмшигч нь тухайн банкныхаа хувь нийлүүлсэн хөрөнгийн дийлэнх хувийг эзэмшиж байна. Банкны системд нөлөө бүхий банкуудаас Хас банкнаас бусад банкны томоохон хувьцаа эзэмшигчдийн төвлөрөл 85-аас дээш хувийн төвлөрөлтэй байгаа бол бусад банкуудын хувьд 76.6-100.0 хувийн төвлөрөлтэй байна. Уг төвлөрлийг хуульд заасан 20 хувь хүртэл бууруулахад банкны салбарын хэмжээнд нийт 1.8-2.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна.

Банкны хувь эзэмшлийн төвлөрлийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 20 хувь болгож бууруулах хүрээнд банкууд болон Монголбанкны зүгээс санаачилга гарган ажиллаж байгаа хэдий ч банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах үйл явц нь гадаад, дотоодын олон хүчин зүйлээс хамаарч ихэнх банкуудын хувьд цаг хугацаандаа биелэх боломж хязгаарлагдмал байгааг дараах нөхцөл байдал харуулж байна:

- Банкууд олон нийтэд хувьцаагаа санал болгох замаар хөрөнгийн зах зээлээс ихээхэн хэмжээний эх үүсвэр татаад удаагүй байгаа өнөөгийн нөхцөлд их хэмжээний хувьцааг (40%-80% хүртэл) богино хугацаанд, харьцангуй өндөр үнэлгээтэйгээр худалдан борлуулах шаардлага үүсч байгаа нь цаашид банкуудын хувьцааны эрэлт нийлүүлэлтээсээ хэт бага болсноор банкуудын хувьцааны ханшинд сөрөг нөлөө үзүүлж, компанийн зах зээлийн үнэлгээ буурах, улмаар банкууд болон хувьцаа эзэмшигчид томоохон бэрхшээл, хүндрэлүүдтэй тулгарч болзошгүй;

- Банкууд олон улсын хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа гаргах үйл ажиллагаа нь ихээхэн цаг хугацаа шаардагдаж байгаа;

- Монгол Улсын Прокурорын байгууллагаас зарим банкуудын нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн шилжих хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан нь эдгээр банкуудын хөрөнгө оруулалт татах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.

Иймд санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, банкны салбарын нийт хувьцаа эзэмшигчийн өмчилж байгаа хувьцааны үнэ цэнийг хадгалах, банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах зохицуулалтыг банкны салбарт амжилттай хэрэгжүүлэх зорилгын хүрээнд хөрөнгө оруулагчид болон хувьцаа эзэмшигчдэд боломжит хугацаа өгөх шаардлага үүсээд байгаа ба ОУВС-гаас 2023 оны 10 дугаар сард олон нийтэд танилцуулсан Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаарх тайланд Монгол Улс банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид үр дүнтэйгээр хэрэгжүүлэх нь чухал гэдгийг онцолоо.

Хуулийн төслийг боловсруулахтай холбогдуулан төслийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлсон банкны салбарыг чадавхжуулах дунд хугацааны хөтөлбөр, Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл, зээлийн хүүг бууруулах стратеги зэрэг богино, дунд хугацааны бодлогын баримт бичгийг судлан банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах талаар авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх олон улсын мэргэжлийн байгууллагын саналыг харгалзсан. Хуулийн төслийн саналыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпораци болон Монголын банкны холбоо, банкуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсгээс боловсруулсан бөгөөд хуульд заасны дагуу тус төслийн талаар олон нийтээс санал авах зорилгоор Монголбанкны цахим хуудаст нээлттэй байршуулсан боловч тодорхой санал ирээгүй.

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь банкуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулж, шинэ хөрөнгө оруулагчаар дамжуулан банкны зохистой засаглалыг сайжруулах, шат дараалсан хяналтын хэрэгжилтийг хангуулах, банкны төвлөрлийн эрсдэлийг бууруулж, хязгаарлалтыг мөрдүүлэх, өөрийн хөрөнгийн бүтэц, чанарыг сайжруулах, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, банк дахь олон нийтийн оролцоо хяналтыг бий болгох, улмаар банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

ОХУ-ын газрын хэвлийн ашиглалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ
Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Оюу толгой ХХК: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо

ӨНӨӨДӨР: “Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Эдийн засагч Т.Баярхүү: Ногдол ашгийг бэлнээр тараалаа гээд инфляц өсөхгүй

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

ДАРХАН-УУЛ: Монголд анх удаа желатины үйлдвэр ашиглалтад орууллаа

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Дүүжин тээврийг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

ӨНӨӨДӨР: Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт болж байна

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монголд гепатит Д вирусээр өвчлөгсдийн тоо дэлхийн дунджаас 12 дахин өндөр байна

УВС: Улаангомын эртний түүхийг хадгалсан Харлаг бэйсийн байшин

Нарны аймгийн захаас шинэ биет илрүүлжээ

Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүлжээ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Өнөөдөр цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна

ДАШТ: Т.Тулга Дэлхийн аваргаас 3 дахь медалиа хүртлээ

Дакар 2026: Африк тив анхны олимпоо хүлээн авч байна

Дакар 2026: Африк тив анхны олимпоо хүлээн авч байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлдэнэ

Бинанс биржээс 6.3 тэрбум ам.долларын криптовалют хулгайлжээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

SDG 6 Fellowship 2027 -Их Британи, Дани, Малайз улсад хэрэгжих бүрэн тэтгэлэгтэй хөтөлбөр

Дэлхийн алдартай тэтгэлгүүдийн тухай 10 гайхмаар баримт

Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ

Өмнөд Солонгос 20 сая гаруй жуулчин хүлээн авна

Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ

“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо

БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана

Испани даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Газар дээрх, доорх дэд бүтцийг цахим системтэй нэгтгэсэн ирээдүйн хотыг танилцуулжээ

Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ

Монголын долоон бөх өнөөдөр дэвжээнд гарна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна.

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Иргэдэд орон сууцны 2.4 их наяд төгрөгийн зээл олгожээ

ЕТГ-аас иргэн Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбогдуулж няцаалт өгөв

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.