Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Ардын багш
- Монгол Улсын гавьяат багш Нямын Жадамбад Ардын багш цол хүртээв.
- Чимэдийн Батаа - Геологи, уул уурхай, эрчим хүчний салбарын ахмад ажилтан
Гавьяат багш
- Үрчгээгийн Бямбаа- "Ирээдүй" цогцолбор сургуулийн захирал асан, ахмад багш
- Ономын Дашдорж- Ерөнхий боловсролын "Оном" сургуулийг үүсгэн байгуулагч
- Дандарын Эрдэнэдаш- Төр захиргааны ахмад ажилтан
Урлагийн гавьяат зүтгэлтэн
- Буяндэлгэрийн Пүрэвсүрэн- "Намир медиа" ХХК-ийн гүйцэтгэх захирал, ая зохиогч
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан
- Долгорын Банзрагч- Завхан аймгийн Мод боловсруулах комбинатын дарга асан
- Бэгзжавын Цэрэндаваа - НВЦ ХХК-ийн ТУЗ-ийн дарга
Гавьяат эмч
- Санжаагийн Нарантуяа – Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга асан, Хүүхдийн эмч
- Сономын Наранцэцэг- УГТЭ-ийн эмнэл зүй эрхэлсэн дэд захирал, АУ-ы доктор, дэд профессор
Гавьяат хуульч
- Дашнямын Цогтсайхан-Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч
Гавьяат барилгачин
- Жамцын Энхболд- “Чандмань тал” ХХК-ийн захирал
Гавьяат холбоочин
- Бадарчийн Цэцэгмаа – МҮОНРТ-ийн хяналтын инженер
Гавьяат тээвэрчин
- Загдаагийн Сумъяа -УБ төмөр зам ХНН-ийн Дохиолол холбооны II ангийн орлогч дарга асан
Үйлчилгээний гавьяат ажилтан
- Батмөнхийн Бат-Эрдэнэ – Булган аймгийн Рашаант сумын Засаг дарга
Гавьяат малчин
- Жамбын Мөнхсүрэн- Сүхбаатар аймгийн Халзан сумын малчин