Өнөөдөр Фён салхины нөлөөгөөр Ховдын нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.
Мөн Завханы нутгаар цасан шуурга шуурч, Говь-Алтайн нутаг, Увсын өмнөд, Баянхонгорын баруун хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, Увсын зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн хойд, Сэлэнгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.
Түүнчлэн өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
Иймд:
- Онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байх
- Техникийн бүрэн бүтэн байдлыг хангах
- Цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авах, аюулгүй байдлаа хангах
- Цасанд суух, төөрөх, осгохоос сэргийлэх
- Зөвхөн баталгаат зам, гүүрийг сонгож зорчихыг зөвлөж байна.
Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар