НЬЮ-ЙОРК, 2024 оны хоёрдугаар сарын 17 /Anadolu/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный нас барсан тухай мэдээг сонсоод ихэд цочирдож, “бүрэн, баталгаатай, ил тод мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг” уриалжээ.
Энэ тухай түүний хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик баасан гарагт мэдэгдсэн байна. НҮБ-ын тэргүүн мөн А.Навальныйгийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.
А.Навальный ял эдэлж байсан шорондоо нас барсан гэж Оросын хорих газраас баасан гарагт мэдэгджээ. Түүнийг 2021 оны нэгдүгээр сард Германд эмнэлэгт хэвтсэнийх нь дараа баривчилсан ба тухайд үед тэрбээр хордлогын улмаас эмчилгээ хийлгэж байжээ. Барууны орнууд болон А.Навальныйгийн зүгээс өөрийг нь хордуулсан хэмээн Оросын талыг буруутгаж байсан бол Кремль үүнийг үгүйсгэж байв.
Өнгөрсөн оны наймдугаар сард А.Навальныйг хэт даврагч үзлийг дэмжсэн болон бусад гэмт хэрэгт буруутган 19 жилийн хорих ял оноожээ.