Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд Соёлын салбарын хүүхэд хамгааллын бодлого, хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээрх ажилтай танилцах уулзалт хийлээ.
Соёлын салбарын хүүхэд хамгааллын бодлого, хүүхдийн эрхийн чиглэлд хэрэгжүүлсэн ажил болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухай мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдэд танилцуулав.
Уулзалтаар Хүүхэд хамгааллын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангуулах чиглэлд холбогдох зөвлөмж, салбар дундын зохицуулалтын уялдааг сайжруулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.