УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат БНЭУ-ын парламентын Лок Сабхагийн Ерөнхий нарийн бичгийн дарга Утпал Кумар Сингх-тэй уулзав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
6 минут 57 секунд

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат БНЭУ-ын парламентын Лок Сабхагийн Ерөнхий нарийн бичгийн дарга Утпал Кумар Сингх-тэй уулзав

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Лок Сабха (Доод танхим)-ын бүтэц, зохион байгуулалт, хуулийн төсөл боловсруулах, батлах үйл явц, хуралдааны дэг, хуулийн төсөл боловсруулагчдыг бэлтгэх, чадавхжуулах тогтолцоо, парламентын судалгаа, парламентын боловсрол хэрхэн олгож буй талаар туршлага судлахаар тус улсад ажиллаж байна.

Энэхүү ажлын айлчлалын хүрээнд Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат өчигдөр (2024.02.26) БНЭУ-ын парламентын Лок Сабхагийн Ерөнхий нарийн бичгийн дарга Утпал Кумар Сингх-тэй уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүх жилээс жилд шинэ утга агуулгаар баяжиж, харилцааны хүрээ улам бүр өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. 2023 онд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар БНЭУ-ын Лок Сабхагийн дарга Ом Бирлагийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, түүний дотор хоёр орны парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг онцлон тэмдэглэв. Энэхүү 2023 оны айлчлалын хүрээнд хийгдсэн яриа хэлэлцээрийн нэг чухал хэсэг болсон Монгол Улсын Их Хурлын Тамгын газар болон БНЭУ-ын Лок Сабхагийн Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны протоколыг хэрэгжүүлэх ажил энэхүү айлчлал, уулзалтаар бодит ажил хэрэг болж байна гэлээ.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Монгол Улсад хийгдэж буй парламентын шинэтгэлийн түүхэн үйл явдлын өмнөхөн БНЭУ-ын Лок Сабхагийн Тамгын газрын ажлын туршлагаас суралцах, Лок Сабхагийн бүтэц, зохион байгуулалт, хуулийн төсөл боловсруулахаас батлах хүртэлх үйл ажиллагааны төлөвлөлт, түүнийг хэрэгжүүлэх үйл явц, эрх зүйн зохицуулалт зэрэг асуудлуудтай танилцах нь чухал ач холбогдолтой юм гээд тэр дундаа манай хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны протоколын хүрээнд хуулийн төсөл боловсруулагчдыг бэлтгэх, чадавхжуулах болон парламентын ажлын албаны ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, орчин цагийн шаардлагад нийцүүлэх чиглэлээр сургалт, хэлэлцүүлэгт оролцох мэдлэг, туршлагаа хуваалцах бодитой боломж гарна гэдэгт итгэлтэй байна гэв.

Мөн тэрбээр, Улсын Их Хурлын Тамгын газраас хуулийн төсөл боловсруулагчдыг чадавхжуулах сургалтыг өнгөрсөн хугацаанд амжилттай зохион байгуулж ирснийг дурдаад, цаашид хуулийн төсөл боловсруулагчдад зориулсан ахисан шатны, олон улсын түвшний сертификат олгох сургалтыг зохион байгуулах зорилтыг БНЭУ-ын Лок Сабхагийн Тамгын газартай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа дахин нотлов.

БНЭУ-ын парламентын Лок Сабхагийн Ерөнхий нарийн бичгийн дарга Утпал Кумар Сингх Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбатыг Лок Сабхад тавтай морилохыг уриад сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, ялангуяа БНЭУ болон Монгол Улсын парламент хоорондын үйл ажиллагаа өргөжин тэлж байгааг онцлон тэмдэглэв. Өнгөрсөн онд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар БНЭУ-ын Лок Сабхагийн дарга Ом Бирла Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, айлчлалын хүрээнд хоёр орны парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны протокол байгуулсан бөгөөд энэхүү хамтын ажиллагааны протоколыг хэрэгжүүлэх, бодит ажил хэрэг болгоход Лок Сабхагийн Тамгын газрын зүгээс хүчин чармайлт гаргахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, хоёр орны парламентын нийтлэг ашиг сонирхлын үүднээс БНЭУ-ын парламентын бүтэц, зохион байгуулалт, хуулийн төсөл боловсруулах болон хэрэгжүүлэх үйл явцтай танилцаж, улмаар парламентын ажлын албаны ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг үр дүнтэй хэрхэн зохион байгуулах талаар харилцан санал солилцох нь энэхүү үйл ажиллагааг цаашид бодитой хэрэгжүүлэхэд тус дэм болно гэдэгт итгэлтэй байна гэлээ. Түүнчлэн, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбатыг хамтын ажиллагааны протоколын хүрээнд ажил хэрэгч, тодорхой санал дэвшүүлж буйд талархал илэрхийллээ. Тэрбээр, тус улсын парламентын зүгээс дэлхийн 50-60 орны парламентын ажлын албаны ажилтнуудыг оролцуулсан хуулийн төсөл боловсруулагчдын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд үүнд Монгол Улсаас ч хамрагдаж, амжилттай суралцаж, үр өгөөжийг хүртэж ирснийг дурдав. Цаашид хуулийн төсөл боловсруулагчдын сургалтыг ямар хэлбэр, агуулгаар, хэрхэн зохион байгуулах талаарх санал бодлоо та бүхэн ирүүлбэл бид хэдийд ч хүлээн авахад бэлэн байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрийг улам баяжуулан хамтран ажиллахад таатай байх болно гэлээ.

Лок Сабхагийн Ерөнхий нарийн бичгийн дарга Утпал Кумар Сингх БНЭУ-ын парламент нь шинжлэх ухаан, технологийн дэвшлийг үйл ажиллагааныхаа бүхий л чиглэлд хурдацтай нэвтрүүлж байгааг онцлоод үүний нэг жишээ нь парламентын номын сангаа цахимжуулах ажлыг эрчимжүүлж байгааг дурдав. Иймд БНЭУ-ын парламентын номын санд хадгалагдаж буй баялаг ном бүтээл, парламентаар хэлэлцэж буй асуудал, мэтгэлцээн, парламентын хуралдааны тэмдэглэл, батлагдсан хууль, тогтоомжтой Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд цахимаар танилцах боломжийг цаашид судлан шийдвэрлэх боломжтой юм гэлээ.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат БНЭУ-ын парламентын Лок Сабхагийн Ерөнхий нарийн бичгийн дарга Утпал Кумар Сингх-эд ажлын амжилт хүсч, хамтын ажиллагааны протоколын хүрээнд хамтран ажиллахаа дахин нотолсон явдалд талархал илэрхийлснээр уулзалт өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Киргиз Улс дахь албан ёсны айлчлал эхэллээ

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна
Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Оюу толгой ХХК: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо

ӨНӨӨДӨР: “Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Эдийн засагч Т.Баярхүү: Ногдол ашгийг бэлнээр тараалаа гээд инфляц өсөхгүй

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

ДАРХАН-УУЛ: Монголд анх удаа желатины үйлдвэр ашиглалтад орууллаа

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Дүүжин тээврийг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

ӨНӨӨДӨР: Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт болж байна

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монголд гепатит Д вирусээр өвчлөгсдийн тоо дэлхийн дунджаас 12 дахин өндөр байна

УВС: Улаангомын эртний түүхийг хадгалсан Харлаг бэйсийн байшин

Нарны аймгийн захаас шинэ биет илрүүлжээ

Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүлжээ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Өнөөдөр цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна

ДАШТ: Т.Тулга Дэлхийн аваргаас 3 дахь медалиа хүртлээ

Дакар 2026: Африк тив анхны олимпоо хүлээн авч байна

Дакар 2026: Африк тив анхны олимпоо хүлээн авч байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлдэнэ

Бинанс биржээс 6.3 тэрбум ам.долларын криптовалют хулгайлжээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

SDG 6 Fellowship 2027 -Их Британи, Дани, Малайз улсад хэрэгжих бүрэн тэтгэлэгтэй хөтөлбөр

Дэлхийн алдартай тэтгэлгүүдийн тухай 10 гайхмаар баримт

Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ

Өмнөд Солонгос 20 сая гаруй жуулчин хүлээн авна

Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ

“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо

БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана

Испани даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Газар дээрх, доорх дэд бүтцийг цахим системтэй нэгтгэсэн ирээдүйн хотыг танилцуулжээ

Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ

Монголын долоон бөх өнөөдөр дэвжээнд гарна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна.

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Иргэдэд орон сууцны 2.4 их наяд төгрөгийн зээл олгожээ

ЕТГ-аас иргэн Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбогдуулж няцаалт өгөв

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.