Японы Осака хотноо мэргэжлийн сумо бөхийн 2024 оны 3 дугаар сарын башё буюу Хаврын тэмцээн өнөөдөр /2023.03.10/ эхэлж, Макүүчи буюу дээд зиндаанд барилдаж байгаа Монголын 4 сумоч энэ өдөр бүгд учраа таарсан бөхчүүддээ уналаа.
Мэргэжлийн сумо бөхийн 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, энэ өдөр Комүсүби Нишигики-тэй учраа тааран барилдаж, түүнд ёрикири мэхээр ойчиж хаврын башёг унаагаар эхлүүлэв.
Мөн энэ өдөр Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Ура /М-1/-тай таарч барилдан түүнд катасүкаши мэхээр унасан бол Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аби /М-1/-тэй учраа тааран барилдаж, түүнд хикиотоши мэхээр ойчиж тэд башёг унаагаа эхлүүлсэн хэдий ч дараагийн 14 өдөрт хэрхэн барилдахаас цаашдын амжилт шалтгаална.
Харин энэ өдөр Озэки Такакейшо,Котоновака нар учраа таарсан бөхчүүдээ хаяж хаврын башёг даваагаар эхлүүлж байна.
Мөн энэ өдөр мэргэжлийн сумогийн хамгийн ахмад бөхчүүдийн нэг Тамаваши Б.Мөнх-Оргил /М-7/, Оношо /М-11/-той барилдан түүнд ошидаши мэхээр уналаа.