Манай улс энэ оны эхний 2 сарын байдлаар 718.7 мян.ам.долларын 3639.0 литр үнэртэй ус, ариун цэврийн ус импортолж авчээ. Үүнээс гарал үүслийн улсаар задалж үзвэл, Франц улсаас 334.1 мян.ам.долларын 870.1 литр, Итали улсаас 144.7 мян.ам.долларын 537.5 литр, Польш улсаас 101.8 мян.ам.долларын 1084.6 литр үнэртэй ус, ариун цэврийн тус тус импортолсон байна.
Харин өнгөрсөн оны мөн үед нийт 765.2 мян.ам.долларын 5470 литр үнэртэй ус, ариун цэврийн ус импортолсон нь үнийн дүн 46.5 мян.ам.доллар буюу 6.1 хувиар, тоо хэмжээ 1831.0 литр буюу 33.5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар