Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн 2024 оны 3 дугаар сарын башё буюу Хаврын тэмцээний 2 дахь өдрийн /2023.03.11/ барилдаанд монгол сумочид хэрхэн барилдсан талаар танилцуулж байна.
Мэргэжлийн сумо бөхийн 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, энэ өдөр Ура /М-1/-тай учраа тааран барилдаж, түүнийг ошитаоши мэхээр хаяж 1 даваа, 1 унаатай болов.
Энэ өдөр Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Комүсүби Нишигики-тэй таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар 1 унаа, 1 даваатай башёг үргэлжлүүлж байна.
Энэ өдөр Озэки Киришима Б.Лхагвасүрэн, Атамифүжи /М-2/-тэй учраа тааран барилдаж, түүнд ёрикири мэхээр унаснаар 2 унаатай болов.
Харин энэ өдөр Озэки Такакейшо, Комүсүби Аби-тэй нар учраа таарч, түүнд уватэнагe мэхээр унаж, даваа угаа адил 1 болоод байна.
Озэки Котоновака энэ өдөр Асанояама /М-1/-тай барилдаж, түүнд ошидаши мэхээр ойчиж 1 унаа, 1 даваатай боллоо.
Мөн энэ өдөр хамгийн ахмад бөхчүүдийн нэг Тамаваши Б.Мөнх-Оргил /М-7/, Такаясү /М-8/-тэй барилдаж унаснаар 2 унаатай болов.