Эрүүл мэндийн болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарын хамтарсан А/482, А/657 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд “Хүрээлэн буй орчин-Эрүүл мэнд” сэдвээр ажлын хэсгийн анхдугаар зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 12-нд “Новотел” зочид буудалд зохион байгууллаа.
Уулзалтыг нээж ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Соккорро Эскалентэ нар үг хэлсэн бөгөөд уулзалтад НЭМҮТ, БХБЯ, ШУА, АШУҮИС, ШУТИС, НЭМГ, ОБЕГ, ЦУОШГ, УЦУОСМХ, ХСУХАТАҮЗХ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, УСУГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, ХХТХ, НҮБХС, НҮБХХ, Монголын улаан загалмайн нийгэмлэг, “Wash Action” ТББ, Монголын орчин, хөдөлмөрийн эрүүл мэндийн нийгэмлэг зэрэг байгаль орчин, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцсон.
Ажлын хэсгийн уулзалтаар ЭМЯ, БОАЖЯ-ны зохицуулалтаар агаарын чанар, ус, ариун цэврийн байгууламж, химийн хортой болон аюултай бодис, эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежмент, уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ зэрэг зургаан ажлын 2024-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, санал солилцов.
“Хүрээлэн буй орчин-Эрүүл мэнд” Ажлын хэсгийн уулзалт боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.