Монголын үндэсний олимпын хороо/МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал лхагва гарагт /2024.03.21/ Олимпик хауст зохион байгуулагдав.
Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар Гишүүн холбоодын үйл ажиллагааг идэвхжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд МҮОХ-ны гишүүнчлэл, зарим холбоодыг гишүүнээр элсүүлэх эсэх асуудал, Хянан шалгах зөвлөлийн тайлан, хараат бус аудитын тайлантай танилцаж Гишүүдийн хурлаар хэлэлцэх асуудлуудыг батлав.
Харин бүх гишүүдийн хурал өнөөдөр буюу 03 дугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн их танхимд болж байгаа бөгөөд уг хурлаар дүрмийн дагуу 2023 оны үйл ажиллагааны тайлан, 2024 оны төсөв, төлөвлөгөө, Гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэн батлах юм.
Эх сурвалж: МҮОХ