Турк улсын Анталья хотноо ОУЖБХ /IJF/-ны ээлжит цуврал болох жүдо бөхийн “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээн 3 дугаар сарын 29-31-нд болж, Монголын багаас 2 хүрэл медальтан төрлөө.
Энэ тэмцээнд 94 орны нийт 661 тамирчин өрсөлдсөн бөгөөд Монголоос 20 жүдоч зодоглолоо. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн -100 кг жинд Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ хагас шигшээд Бразилын бөхийг ялсанаар хүрэл медаль хүртлээ.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг жинд ОУХМ Г.Наранцэцэг хүрэл медаль хүртсэн юм. Монголын баг тус тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар 94 орноос 15 дугаар байр эзэлж байна.