Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 3 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд цастай байна.
Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур, Дархадын хотгор, Хан Хөхийн нуруу, Дарьгангын тэгш өндөрлөг, Монголын Дорнод талаар 10-32 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 40 см хүртэл зузаан цастай байгаа юм.
Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-11.8 градусаар дулаан, хур тунадас 70 гаруй хувьд олон жилийн дунджаас бага, 30 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу орсон байна.
Эх сурвалж: ЦУОШГ