Өнөөдөр буюу 2024 оны 4 дүгээр сарын 09-ний Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Төрийн ордонд: УИХ-ын байнгын хороо, Ажлын хэсэг хуралдана.
11.00 цагт : “Бизнесийн сэргэлт Үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд бизнесийн сургалтад хамрагдах 10 мянган залууг нийслэлд 12 цэгт бүртгэж эхэллээ.
11.00 цагт “Зууны мэдээ”сонины мэдээллийн төвд: Ногдол ашиг шаардсан иргэд халдлагад өртсөн талаар иргэдээс мэдээлнэ.
11.30 цагт: “Сэлбэ” хотхоны оршин суугчдаас үерийн далангийн төсөвт өртөг болох 20 тэрбум төгрөгийг эсэргүүцэж мэдээлнэ.
12.00 цагт: Сэтгүүлч Т.Шинэбаяр Онцгой байдал хариуцсан Шадар сайдыг огцруулахыг шаардаж хэвлэлийн бага хурал зарлажээ.
13.30 цагт Сүхбаатар дүүргйн Эрүүгийн хэргийн шүүхэд: “Зариг.мн” сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг сэтгүүлчээр ажиллах эрхийг түдгэлзүүлсэн шүүгчийн шийдвэрт давж заалдах шүүх хурал болно.