ГССҮТ: Эмч нар тохойн үе, атгаал ясны дутмагшлыг нийлмэл хиймэл үеэр солих мэс заслыг нэвтрүүллээ
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвууны мэс заслын тасгийн эмч нар Монголдоо дахин нэг шинэ төрлийн мэс заслыг амжилттай нэвтрүүллээ.
Уг мэс засал нь авто ослын дараах атгаалын чөмөгт ясны доод хэсэг бяцарч, үйрмэг мэт болон хугарч, эргэн сэргэшгүй болж дутмагшил үүссэн (10см орчим) ясыг орлуулах, үеийг орлуулсан, нийлмэл тохойн хиймэл үе бүхий имплантыг суурилуулан гарын хөдөлгөөнийг бүрэн сэргээж, амьдарлын чанарыг сайжруулах мэс засал эмчилгээ юм.
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.