Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан “Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай” хуулийн төслийг олон нийтэд танилцуулах, санал авах, боловсронгуй болгох хэлэлцүүлгийг дүүргүүдэд зохион байгуулж байна.
УИХ-аас 2003 онд баталж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хууль 21 зүйлтэй. Харин шинэчлэн найруулсан “Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай” хуулийн төсөл нь 15 бүлэг, 84 зүйлтэй.
Тус шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүйн бодлогын газрын дарга Г.Эрдэнэбулган танилцуулж, Налайх, Багануур дүүргийн иргэд, Сууц өмчлөгчдийн холбоодоос санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.