Өнөөдөр /2024.04.11/ Киргизийн нийслэл Бишкек хотод Азийн аварга шалгаруулах сонгомол барилдаан, чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ.
Энэ сарын 16 хүртэл үргэлжлэх тус тэмцээний салхийг эрчүүд хагаллаа. Өнөөдөр дэвжээнд эрэгтэй таван жингийн өрсөлдөөн болж, медалийн төлөө барилдах бөхчүүдийн нэрс тодорлоо.
Манай улсаас таван бөх зодоглож, хоёр нь алтан медалийн төлөө шалгаран үлдээд байгаа юм. Орон нутгийн цагаар 17.00 цаг (19.00 УБ цагаар)-т тэмцээний нээлтийн үйл ажиллагаа эхэлж, 18.00 цаг (20.00 УБ цагаар)-т шигшээ барилдаанууд явагдана.
57 кг.
Кенто Юмия (Япон) - Удит Удит (Энэтхэг)
65 кг.
Рахман Амузадхалили (Иран) – Т.Тулга (Монгол)
70 кг.
Амир Яздани (Иран) -Ёшиносүкэ Аояги (Япон)
79 кг.
Мохаммад Ноходи (Иран) – Э.Бямбадорж (Монгол)
97 кг.
Ахмед Тажудинов (Бахрейн) - Ризабек Айтмухан (Казахстан)