Монгол Улсын насанд хүрэгчдийн 2024 оны шатрын улсын аварга шалгаруулах эрэгтэй 62 дахь, эмэгтэй 54 дэх удаагийн тэмцээний хагас шигшээд эрэгтэй 93, эмэгтэй 64 шатарчин оюун ухаанаа уралдуулж байна.
Монгени” сургуулийн байранд үргэлжилж байгаа бөгөөд хагас шигшээгээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 11 шатарчин ирэх 6 дугаар сард шигшээд өрсөлдөх эрх авах юм. Энэхүү шигшээ тоглолтод Монголын түүхэн дэх хамгийн залуу улсын аварга М.Амилал болон Э.Хүслэн нар нэгдэснээр шилдэг 12 шатарчин шигшээд өрсөлдөж шилдгийн шилдгийг тодруулна.
Хагас шигшээ тэмцээний 8 өргийн дараах байдлаар эрэгтэйчүүдийг спортын мастер Б.Ариунбүүвэй 6.5 оноогоор тэргүүлж байгаа бол ОУМ Ү.Агьбилэг, ФИДЕ мастер Э.Баасансүрэн, ОУМ С.Ган-Эрдэнэ, Г.Амартүвшин, дэд мастер Э.Энх-Од, Х.Өлзийхишиг нар 6.0 оноотой нэхэж явна. Тэдний араас 5.5 оноотой их мастер С.Билгүүн тэргүүтэй зургаан шатарчин оюунаа уралдуулж байна.
Харин эмэгтэйчүүдийг Дэд мастер Б.Мөнгөнзул 7 оноотой тэргүүлж яваа бол Их мастер Т.Мөнхзул 6.5 оноогоор удаалж байна. Дэд мастер Б.Энхсаран, ОУИМ Б.Мөнгөнтуул, ФИДЕ мастер Б.Амин-Эрдэнэ нар тэргүүлэгчдийн 3дугаар эгнээнд нэхэж явна. Мөн 5.5 оноотой Их мастер Ү.Үүрцайх, ОУМ Б.Баярмаа тэргүүтэй 6 шатарчин байгаа юм байна.
Өнөөдөр 9, 10 дугаар өрөг, маргааш 11 дүгээр өргийн тоглолт явагдаж УАШТ-ий хагас шигшээ шат өндөрлөж, шигшээд өрсөлдөх эрэгтэй, эмэгтэй тус бүр 11 шатарчин тодрох юм.