“Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” Зургаа дахь удаагийн чуулга уулзалт энэ сарын 26-28-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулагдах гэж байна.
Уул уурхайн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, тулгамдаж буй асуудлуудыг нь тодорхойлох, хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн ээлжит чуулганыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл ТББ, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо, Уул уурхай, ашигт малтмалын салбарын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын геологич эмэгтэйчүүдийн холбоод нэгдэж, хамтран зохион байгуулах юм.
Салбарын эмэгтэйчүүд та бүхнийг чуулганд өргөнөөр оролцохыг урьж байна.