Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийн ЕБС-ын биеийн тамирын багш нарт зориулсан МХБХ-ны "D" ангиллын дасгалжуулагчийн сургалт Баянхонгор аймагт эхлэлээ. Нээлтийн үйл ажиллагаанд БШУГ-ын дарга Ж.Алтанцэцэг болон Аймгийн ХБХ-ны Нарийн бичгийн дарга Ч.Эрдэнэбаатар нар оролцлоо.
МХБХолбоо "Нийтийн Хөлбөмбөг" хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс МХБХолбоо, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газартай хамтран ажиллаж байгаа билээ.
“Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийн “Дасгалжуулагч багшийн боловсрол” дэд хөтөлбөр Баянхонгор аймагт хэрэгжиж Баянхонгор аймгийн төвийн болон сумдын сургуулийн биеийн тамирын 15 багш нарт МХБХ-ны Сургагч багш И.Отгонбаяр хичээл зааж удирдан явуулж байна.
Тус сургалт FIFA Football for schools апплекейшн дээр үндэслэн, онол, практик хослон 04 сарын 15-17-ны хооронд явагдах юм.