Хуралд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, ХХҮХ-ийн дарга Б.Энхтуул, Чингэлтэй дүүргийн ХХҮХ-ийн дарга А.Сэрээтэр, Баянзүрх дүүргийн ХХҮХ-ийн дарга Г.Атармаа, АХБ-ны “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ын зохицуулагч Ц.Болормаа, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг болон ХНХЯ, ХХҮЕГ-ын удирдлага, асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо.
Туршилтын хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар ХНХЯ, хэрэгжүүлэгч байгууллага МУЗН-ийн зөвлөх баг танилцуулж, дүүргийн ажлын хэсгүүд туршилтын хөтөлбөрт хамрагдаж буй зорилтот өрхүүдийг шаардлагатай нийгмийн үйлчилгээнд хамруулах, өрхийн үйлдвэрлэл, бичил бизнес, нийгмийн оролцоог дэмжих талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаашид төлөвлөж байгаа ажлын талаар мэдээлэл өглөө.
Ажлын хэсгийн ахлагч туршилтын хөтөлбөрийн хугацаанд болон цаашид хэрэгжилтийн болон бодлогын түвшинд хариуцсан байгууллага бүр өөрсдийн чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах, өрхөд тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх санал, арга хэмжээг тусгасан төлөвлөгөө гаргаж ажиллахыг гишүүдэд чиглэл болгов.