Өдөрлөгийн үеэр дээрх өрхүүдэд бизнес эрхлэх суурь техникийн болон мэргэжлийн ур чадвар олгох сургалтуудыг “Ховор угалз” сургалтын төв, Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо хамтран зохион байгуулж, сурган бэлтгэж, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэн чадамжийн гэрчилгээ олголоо.
Чадамжийн гэрчилгээ гардсан 716 өрх дараах чиглэлүүдээр бизнес эрхлэхээр сонгосон юм.
1. Хүнсний ногоо тариалах – 82
2. Дугуй засвар, авто засвар – 63
3. Оёдол бэлэн бүтээгдэхүүн – 263
4. Арьсан урлал гар урлал – 11
5. Гутал үйлдвэрлэл – 10
6. Хоол хүнс үйлдвэрлэл – 107
7. Модон эдлэл, сийлбэр мужаан – 52
8. Төмөр хийц үйлдвэрлэл – 50
9. Барилгын засвар үйлдвэрлэл -18
10. Үсчин гоо сайхан – 36
11. Бусад худалдаа үйлчилгээ – 34
Арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, дүүргийн Эрэгтэйчүүд, Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв, "Ховор угалз"сургалтын төв, Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, дүүргийн Улаан Загалмайн хороо тус тус хамтран зохион байгууллаа.
Ийнхүү тус дүүрэгт туршилтын хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хөтөлбөрт хамрагдсан өрхүүд өөрсдийн хүсэл сонирхлын дагуу бичил бизнес эрхлэн, орлогоо нэмэгдүүлж байгаа нь бодит үр дүн юм.