Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тушаалаар баталсан “Салбарын статистик мэдээллийн санг бүрдүүлэх, эрхлэн хөтлөх журам”-ыг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, журмын болон статистик мэдээллийн маягтын төсөлтэй танилцан, захиргааны статистик маягтад өөрчлөлт оруулах саналыг хэлэлцлээ.
Тус хуралд Үндэсний статистикийн хорооны Нийгмийн статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Алтанцэцэг, Б.Цэвэлмаа, ахлах статистикч Б.Сэргэлэн нар оролцож, харьяа агентлаг, байгууллагын статистик мэдээлэл хариуцсан албан хаагч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгснөөр Хууль зүй, дотоод хэргийн салбарын захиргааны статистик маягтад оруулах нэмэлт өөрчлөлтийг нэг мөр эцэслэн шийдвэрлэв.