МҮБХ-ны "Үндэсний Алтан цомын төлөөх" шигшээ найман багийн хоёр дахь барилдаан Өвөрхангай - Өмнөговь аймгуудын хооронд мягмар гарагт /2024.04.16/ өрнөж, Өвөрхангай аймгийн баг 14:11-ээр ялалт байгуулснаар шөвгийн дөрвөн багт шалгарч үлдэв.
Өвөрхангай аймгийн баг улсын гарди Ц.Бямба-Отгон /3/, улсын харцага Х.Гантулга /3/, улсын начин Б.Лхагвадорж /3/, аймгийн хурц арслан О.Наранбаатар /1/, цэргийн арслан Б.Өлзийсайхан /2/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Т.Довчинсэмбээ /2/ нийт 14 даваа авсан бол Өмнөговь аймгийн багт улсын заан Ц.Одбаяр /3/ тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Ш.Дарханбат /1/, улсын начин Э.Нямаа /1/, аймгийн арслан Т.Төгсдөлгөөн /3/, аймгийн арслан Ц.Лувсан-Адъя /0/, аймгийн заан С.Доржпалам /3/ нийт 11 даваа авлаа.
Өвөрхангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Да.Батбаяр, Өмнөговь аймгийн багийн дасгалжуулагчаар улсын заан Ц.Одбаяр нар ажилласан юм.
Ялсан Өвөрхангай аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарч 20.000.000 төгрөгийн шагналын болзол биелүүлсэн бол ялагдсан буюу наймд шалгарсан баг 5.000.000 төгрөгийн шагналаа гардлаа.
Маргааш буюу 4 дүгээр сарын 18-ны орой 19:45 цагаас Увс-Говьсүмбэр аймгууд учраа тааран барилдана.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО