Зам, тээврийн хөгжлийн яам 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил" болгон зарласан бөгөөд энэ хүрээнд баруун бүсийн зам, тээврийн салбарынхны анхны уулзалт, зөвлөгөөн, олон төрөлт тэмцээнийг энэ сарын 18-20-ны хооронд Ховд аймагт зохион байгуулж байна.
Зөвлөгөөний үеэр салбарын хууль тогтоомж, бодлого чиглэлийг танилцуулж, баруун бүсийн хөгжлийн цаашдын чиг хандлага, үүрэг оролцоог тодорхойлох олон асуудлыг хэлэлцлээ.
Энэ нь салбарын ажилтнуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх, ололт амжилт, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн гарц шийдлийг олоход чухал ач холбогдолтой. Цаашид энэхүү зөвлөгөөнийг говийн бүс болон зүүн, хойд бүсэд тусгай хуваарийн дагуу зохион байгуулна.
Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Иргэний нисэхийн үндэсний төв зэрэг байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй баруун бүсийн уулзалт, зөвлөгөөнд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн харъяа байгууллагын төлөөллүүд оролцлоо.