Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн -57кг /жин/-д барилдсан Үндэсний шигшээ баг, Сүлд спорт хороо, Блю Драгон компанийн тамирчин Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт Лхагватогоогийн Энхрийлэн алтан медалын төлөө БНСУ-ын тамирчин Хух Мимитэй барилдаж ялснаар Ази тивийн аварга болж Монголын багийн 3 дахь алтан медалийг авчирлаа.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр Монголын шигшээ багийн алтан медалийн салхийг хагалж эмэгтэйчүүдийн 48 кг жинд Үндэсний шигшээ баг, Сүлд спорт хороо, Имперо группын тамирчин Бавуудоржийн Баасанхүү Ази тивийн АШТ-ий алтан медалийн эзэн болж, Азийн аварга тамирчин болсон билээ.