Гэрэл зургийг: Mongolian Wrestling Federation
“Парис 2024” чөлөөт бөхийн Олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо боллоо. Тэмцээнд манай улсын эрэгтэй 6, эмэгтэй 4 тамирчин ур чадвараа сорьсноос П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-Эрдэнэ нар Олимпын эрхээ хүртлээ.
Өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль авснаар Олимпын эрхээ аваад байсан билээ. Ингэснээр Парисын Олимпын чөлөөт бөхийн төрөлд Монголын 5 тамирчны эрх баталгаажив.
Манай чөлөөт бөхийн баг тамирчид ирэх 5 дугаар сард Туркийн нийслэл Станбул хотноо Олимпын эрхээ хүртэх хамгийн сүүлчийн тэмцээндээ ур чадвараа сорих болно.
Ташрамд дурдахад, Монголын баг тамирчид одоогоор 6 спортын төрөлд Олимпын 13 эрх хүртээд байна.
Эх сурвалж: МҮОХ