2023 оны байдлаар Монгол улсын нийт хүн амын 6.1 орчим хувь буюу 211,611 иргэд хилийн чанадад оршин сууж, ажиллаж, амьдарч байгаа юм байна.
Монгол улсын иргэд хамгийн ихээр оршин сууж буй байдлаар эрэмбэлбэл:
- БНСУ - 57,159
- АНУ - 43,430
- Япон - 16,976
- Швед - 12,800
- Чех - 12,107
Гадаадад амьдарч буй иргэдээс жилд 3-10 удаа ар гэртээ төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн явуулдгаас 66.1 хувь нь мөнгөн гуйвуулга бөгөөд Монгол Улсын иргэний жилд илгээж буй мөнгөн гуйвуулгын дундаж дүн нь 19.9 сая төгрөг байдаг байна.
Тухайн үнийн дүнгийн зарцуулалтаар ангилбал:
Эх сурвалж: Хилийн чанад дахь Монгол иргэдийн нөхцөл байдал
Гадаад улсад тэр тусмаа Япон улсад ажиллаж амьдарч буй иргэд маань мөнгөн гуйвуулга хийх үед өндөр шимтгэл болон урт хугацаа, мөн хувь хүмүүсээр дамжуулж шилжүүлэх зэрэг нь мөнгөө алдах эрсдэлийг дагуулсаар байна.
“Сэнд Эм Эн” нь байгуулагдсан цагаасаа гадаад улсад сурч, ажиллаж буй Монгол иргэдэд тулгардаг мөнгөн гуйвуулгын бэрхшээлүүдийг арилгах, мөнгө шилжүүлэх үйл явцыг хялбарчлах зорилго тавин ажилласан бөгөөд энэ удаад Япон улсад амьдарч буй Монголчуудынхаа мөнгөн гуйвуулгын хэрэгцээг хямд, найдвартай, шуурхай үйлчилгээгээр хангахаар Япон улсын мөнгөн гуйвуулгыг QS, JME, Queenbee гэсэн компаниудтай хамтын ажиллагаагаа эхлүүллээ.
Энэхүү үйлчилгээний хүрээнд “Сэнд Эм Эн” нь Япон улсын Токио хотод “Go Mongolia” уриан дор зохиогдож байгаа “Хаврын баяр - 2024”-т ивээн тэтгэгчээр оролцож байгаа бөгөөд QS, JME компаниудтай хамтран мөнгөн гуйвуулгын үйлчилгээг уг баярт оролцож буй Монголчууддаа танилцуулж дээрх компаниудын асраар зочилсон зочдодоо олон, олон бэлгийн эзэн болох боломжийг олгож байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Сэнд Эм Эн ББСБ ХХК
Төв оффис: УБ хот, СБД, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 17, Соёл амралтын хүрээлэн гудамж Централ Парк барилга, 7-р давхарт
Холбогдох утас: 7000 0909
И-мэйл хаяг: [email protected]
Вэбсайт: https://send.mn/
Апп татах:
QS мөнгөн гуйвуулгын апп татах: https://onelink.to/y45g69
QNB мөнгөн гуйвуулгын апп татах: https://onelink.to/8jpdge
JME мөнгөн гуйвуулгын апп татах: https://onelink.to/bgspv3
#Япон #SendMN #МөнгөнГуйвуулга
Эх сурвалж: ikon.mn