Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд зохион байгуулж буй малчдын “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ний нээлт баасан гарагт /2024.04.26/ болсон билээ.
Энэ аяны хүрээнд Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдсанаар Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтад өөрчлөлт орж, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газрыг төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар эзэмшүүлэх боломжтой боллоо.
Энэ хуулийн хэрэгжилтийг Монгол улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ын дагуу зохион байгуулах юм.