Баасан гарагт /2024.04.26/ Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар болон ажлын хэсгийн гишүүд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилласан байна.
Тус үйлдвэртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэх тэр дундаа үйл ажиллагааг дэлхийн ижил төстэй үйлдвэрийн шилдэг нийтлэг стандартын жишиг загварт хүргэх, хэмжил зүйг өргөжүүлэн хөгжүүлэх, шаардлагатай нөөцөөр хангахад хамтран ажиллах, менежментийн тогтолцооны олон улсын стандартуудыг хэрэгжүүлэх талаар цэгцтэй мэдлэг ойлголтыг бий болгох, сургалт арга зүйгээр хангах зэрэг асуудлаар уулзаж, ярилцах юм. Энэ үеэр “Стандартыг хэрэгжүүлэх нь” сэдвээр ажлын хэсгийн гишүүд тус үйлдвэрийн удирдлага, ахлах мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа.
Мөн СХЗГ-ын хэмжил зүйн хяналтын улсын байцаагчид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хэмжил зүйн төлөвлөгөөт хяналт шалгалтыг хэрэгжүүлж байна. Харин СХЗГ-ын Хяналт-шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ажлын хэсэг Орхон аймагт дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаанд явцын хяналт-шинжилгээ хийгдэж байна.