Өнөөдөр буюу 2024 оны 4 дүгээр сарын 30-ны Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
08.30 цагт: ”Эрдэнэс Монгол” компани Баялгийн сангийн хуультай холбоотой мэдээлэл хийнэ.
09.00 цагт Төрийн ордонд: ХНХЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Хүүхдийн эрх ба хэвлэл мэдээлэл” сэдэвт уулзалт, сургалт зохион байгуулна.
09.00-13.00 цагт ГХЯ-нд: “Миний эрүүл мэнд, Миний эрх, Миний ирээдүй” сэдэвт залуучуудын уулзалт, хэлэлцүүлэг болно.
10.00-15.00 цагт Төрийн ордонд: УИХ-ын ажлын хэсэг, байнгын болон түр хороод хуралдана.
10.00 цагт УЦУОШГ-т: БОАЖЯ-наас ээлжит хэвлэлийн хурлыг мод тарилтын төлөвлөлт, үр дүн, мөн өвлийн аялал жуулчлал, зуны эвент үйл ажиллагаа, цаг үеийн бусад асуудлаар мэдээлнэ. Утас: 8803-8882.
11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд: Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан "Хүчирхийлэлгүй ирээдүйг хамтдаа бүтээе" хэлэлцүүлэгтэй.
11.30 цагт: “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд: Орон нутгийн хөгжилд саад болж буй асуудал болон иргэд нутагтаа тав тухтай таатай орчинд амьдрах эрхээ эдлэх талаар орон нутгийн иргэдээс мэдээлэл хийнэ.
15.00 цагт ЭМЯ-нд: Засгийн газар ДЭМБ-тай хамтран ажиллах Стратегийн баримт бичигт гарын үсэг зурна. Утас: 9191-5340, 8911-9482, 9612-1060.
17.00 цагт Мэдээлэл, технологийн Үндэсний паркт: "Startup Challenge Mongolia 2024" тэмцээний нээлт болно. Утас: 8856-5665.
“Шангри-ла” зочид буудалд: Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа (CAREC)-ны хүрээнд “Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж (ИААН)-ийн хөтөлбөрийг сайжруулах, тогтворжилт” үндэсний семинар үргэлжилнэ. Утас: 9902-0105.