Үндэсний оператор “Жи-Мобайл” компани чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Э.Дэлгэрмаатай хамтын ажиллагааны гэрээ үзэглэлээ.
Уулзалтын үеэр “Жи-Мобайл” компанийн захирал Г.Дашням эх орныхоо ирээдүй болсон хүүхэд залуус тэр дундаа урлаг, спортын салбарын залуучуудаа амжилт өөд түүчээлэн ажиллахдаа үргэлж талархалтай байдгаа илэрхийлж, Парисын тэнгэрт Төрийн алтан соёмбот далбаа мандахын ерөөл өргөж, амжилт хүслээ.
Э.Дэлгэрмаагийн хувьд өнгөрсөн жил зохион байгуулагдсан "Белград-2023" ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж “Парис-2024” зуны XXXIII олимпын наадамд оролцох эрхээ авсан юм.
Монголын чөлөөт бөхийн холбооноос G Mobile компанийн захирал Г.Дашням болон тус компанийн нийт хамт олонд гүн талархал илэрхийллээ.
Эх сурвалж: МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО