УИХ-ын чуулганы пүрэв гараг /2024-05-02/-ийн нэгдсэн хуралдаанаар Гепатитын Д вирусийн эмчилгээнд хэрэглэхээр АНУ-аас худалдан авах Булевиртид эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Тус хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед олонхын дэмжлэг авсан саналуудыг уг төслүүдэд нэмж тусган, агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр хэл найруулга, бүтэц, дарааллын шинжтэй засвар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хийсэн талаарх танилцуулгатай холбогдуулж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлээгүй тул төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар тус байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.