Япон улсын Үцүномияа хотноо энэ сарын 3-нд эхэлсэн “Парис 2024” олимпын эрх олгох 3х3 сагсан бөмбөгийн ээлжит тэмцээнд өрсөлдсөн Монгол улсын шигшээ баг хагас шигшээд шалгарлаа.
Ингээд Франц, Японы шигшээ багуудын тоглолтын үр дүнгээс хамаарч, хэсгээс гарахаа эсэхээ шийдэх байв. Харин Францын шигшээ Японы шигшээг хожсоноор манай шигшээ багт боломж гарсан юм. Хагас шигшээд Нидерландын шигшээ багтай учраа таарч тоглохоор болсон бөгөөд тоглолт өнөөдөр орой 17:20 цагаас явагдана.
Ташрамд дуулгахад, Энэ удаагий тэмцээнд өнгөрсөн оны 11 дүгээр сарын 1-ний байдлаар Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ны чансаагаар эхний наймд бичигдсэн багууд, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2-8 дугаар байр эзэлсэн багууд оролцож байгаа бөгөөд эрэгтэй 8, эмэгтэй 8 баг олимпын эрхийн төлөө ур чадвараа сорьж байна.
ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН БАГУУД:
Эрэгтэй: Монгол, Египет, Пуэрто Рико, Латви, Литва, Япон, Франц, Бразил
Эмэгтэй: Кени, Бразил, Австрали, Нидерланд, Япон, Герман, Канад, Австри