Өнөөдөр буюу 2024 оны 5 дугаар сарын 06-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09.30 цагт: “Монгол Угсаатан, хэл хуурчдын холбоо” санаачлан Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төв хамтран “Монголын хэл хуур тоглооч, өвлөн уламжлагч, хэл хуур урлаач болон судлаачдын анхдугаар чуулга, уулзалт”-ыг зохион байгуулна. Утас: 8811-8871.
09.30 цагт Төрийн ордонд: УИХ-ын ажлын хэсэг болон түр хорооны хуралтай.
11.00 цагт: УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Банкны хуулийн хэрэгжилт, хяналт болон төв банкны талаар УЕП-т хандана.
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд: Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2023”-ыг танилцуулна.
11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд: Нийслэлийн газрын албанд ажиллаж байсан Э.Б, Ц.А нарын 11 холбогдогчтой эрүүгийн хэргийн талаар “Хохирогчдын холбоо”-ны тэргүүн болон хохирсон иргэд мэдээлэл өгнө.
12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд: Хуульч, өмгөөлөгч Х.Бат-Ялалтын үйл хэргийг дэмжигчдийн “Ачийг ачаар” нийтэд үйлчлэх ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд: СЕХ улс төрийн намуудыг бүртгэхдээ хууль зөрчсөн талаар Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас мэдээлнэ.
13.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд: Булган, Өмнөговь аймгийн удирдлагууд уул уурхайн компниудад давуу байдал олгож, малчид, иргэдийн эрх ашгийг хөндөж буй талаар нутгийн иргэдийн төлөөлөл мэдээлнэ.
-“Дүрслэх урлагийн 7 хоног” ART WEEK-2024 үзэсгэлэн гарч байна. Утас:992-41885.
-Д.Сүхбаатарын талбайд "Монгол гэр" үзэсгэлэн үргэлжилж байна.