Энэ сарын 9-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах олимпын эрх олгох Дэлхийн эрхийн тэмцээнд оролцохоор МЧБХ-ны “Парис-2024” олимпын наадмын Ерөнхий дасгалжуулагч Гавьяат тамирчин Б.Наранбаатараар удирдуулсан баг тамирчид өнөөдөр өглөө Станбулыг зорилоо.
Чөлөөт бөхийн төрөлд
Эрэгтэй: 57 кг З.Занабазар, 65 кг Т.Тулга, 74 кг О.Сүлдхүү, 97 кг Г.Ганхуяг
Эмэгтэй: 53 кг Б.Хулан, 57 кг Б.Хонгорзул, 76 кг Э.Даваанасан
Сонгомол бөхийн төрөлд: 60 кг Б.Мөнх-Эрдэнэ, 97кг Б.Бадамдорж нар олимпын эрхийн төлөө өрсөлдөнө. Шүүгчээр олимпын зэрэглэлийн шүүгч Б.Алтангадас ажиллана.
Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн бүрэлдэхүүн МИАТ-ийн “Хубилай хаан” нисэх хөлгөөр 9 цаг 30 минут үргэлжилсэн нислэгийн дараа Станбул хотноо газардлаа.
Орон нутгийн цаг агаар +15 хэм дулаан байна.