НББХ: Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
11 минут 5 секунд

НББХ: Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2024.05.03)-ийн хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай тус Байнгын хорооны тогтоолыг баталлаа.

Тогтоолоор, Монгол Улсын Засгийн газраас энэ сарын 1-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулав.

Ажлын хэсгийг Байнгын хорооны дарга П.Анужин ахалж, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Ж.Чинбүрэн нар ажиллахаар тогтоолд тусгасан байна. Мөн тогтоолоор, холбогдох байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг оролцуулж, мэргэжил, арга зүйн туслалцаа авч ажиллахыг Ажлын хэсэгт зөвшөөрөв.Дараа нь Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 13 гишүүн санаачлан, өргөн мэдүүлсэн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд тавив. Тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн “Алсын хараа 2050” бодлогод хүн амын бүлгүүдийг дэмжих, мөн ахмад настанд үзүүлэх урт хугацааны тусламж үйлчилгээний нэгдсэн цогц тогтолцоог бүрдүүлэх зорилтуудыг тусгасан болон 2017 онд шинэчлэн найруулсан Ахмад настны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, үүний дотор ахмад настанд зөвлөгөө өгөх явуулын үйлчилгээ, өдрөөр эмчлэх, асран сувилах зэрэг шинэ төрлийн үйлчилгээг бий болгохоор тусгасан ч санхүүжилт дутмаг, зохицуулалт сулаас хэрэгжихгүй байгаа, мөн нийт хүн амын дотор ахмад настны эзлэх хувь өсөж байгаатай холбогдуулан тэдэнд үзүүлэх урт хугацааны цогц тусламж, үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шаардлага тулгарч буй зэрэг хуулийн төсөл боловсруулах нөхцөл шаардлагуудыг дурдсан юм. Мөн тэрбээр, сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа ахмад настны эсрэг үйлдэгдэж буй хүчирхийлэл өсөн нэмэгдэж байгааг тоо баримт дурдан өгүүлж, үүний дотор эдийн засгийн хүчирхийлэл 36 хувийг эзэлж буй талаар онцолсон юм.

Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Ахмад настны нийгмийн халамжийн тухай, Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг 10 гаруй хуулийн төслийг боловсруулсан байна. Төслүүдэд, ахмад настанд үзүүлэх цогц тусламж, үйлчилгээ, асаргааны хувилбарт үйлчилгээ, асрамжийн болон сэргээн засах үйлчилгээ, эдгээрийн мэргэжлийн удирдлага зэрэг нэр томьёог шинээр тодорхойлж, үнэ тариф, үйлчилгээ үзүүлэх журам, зааврыг эрүүл мэндийн болон ахмад настны асуудал хариуцсан Засгийн газрын гишүүд хамтарч батлах, зардлыг Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, орон нутгийн төсөв, мөн ахмад настны өөрсдийнх нь оролцоотойгоор санхүүжүүлэхээр тусгажээ.

Түүнчлэн, төрийн болон орон нутгийн өмчит барилга, байгууламжид ахмадын өргөө, төв, сэргээн засах нэгж, идэвхтэй насжилтийг дэмжих болон дасгалын клуб, олон нийтийн төв ажиллуулж байгаа бол тухайн барилга, байгууламжийн ус, дулаан, цахилгааны зэрэг ашиглалтын, мөн засварын зардлыг орон нутгийн төсвөөс хэсэгчилж болон бүрэн хариуцахаар тусгасан байна.

Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай ахмад настанд жилд нэг удаа түлш худалдан авах, орон сууцны хөлс төлөхөд дэмжлэг үзүүлэх, протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн хөнгөлөлтийг таван жилд нэг удаа үзүүлж байгааг гурван жил болгох, зөвхөн рашаантай цөөн хэдэн сувилалд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр сувилуулж байгааг магадлан итгэмжлэгдсэн сувиллууд болгон өргөжүүлэх, асрамжийн үйлчилгээний нэр төрлийг нарийвчлан зааж, тэдгээрийг иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагаар дамжуулан төлбөрийн хувилбарт нөхцөлтэйгөөр үзүүлэх, мөн байнгын асаргаа шаардлагатай ахмад настныг асарч байгаа иргэний ачааллыг үнэлж, дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлуудыг хуулийн төсөлд тусгажээ.

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд цааш хэлэхдээ, ахмад настны орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах зорилгоор тэднийг үргэлжлүүлэн хөдөлмөр эрхлэхийг дэмжих, эдийн засгийн идэвхийг нь хадгалах, өөрийн чадавхыг амьдралынхаа туршид бүрэн дүүрэн ашиглах, мэргэжил, туршлага, ур чадвартаа түшиглэж залуу үеийг сурган хүмүүжүүлэхийг нь дэмжих чиглэлээр тодорхой, хэрэгжихүйц заалтуудыг тусгасан тухай онцолж, хуулийн төслийг боловсруулах хүрээнд ахмад настнууд, тэдэнд үйлчилдэг төрийн, төрийн бус болон хуулийн байгууллагууд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Ахмадын холбоо зэрэг олон талын оролцоотой уулзалт, хэлэлцүүлгийг удаа дараа зохион байгуулж, санал авсан гэсэн юм.

Хуулийн төсөл санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг үг хэлж, ахмад настны сэтгэл зүйн бэлтгэлийг хангах, өөр хооронд нь уулзуулж, санал бодлоо солилцох боломжийг бүрдүүлэх, ганцаардуулахгүй байх олон төрлийн үйлчилгээг хороо, сум, багт бий болгох шаардлагатайг онцолсон юм. Хуульд одоо байгаа хэрнээ хэрэгждэггүй аж ахуйн нэгж, байгууллага цалингийн сангаасаа ахмадын санд хөрөнгө төвлөрүүлэх зохицуулалтын хэрэгжилтийг хангах талаар шаардлага тавьж ажиллах, ахмад настны туршлагыг ашиглах зөвлөх үйлчилгээг өргөжүүлэх нь зүйтэй гэв.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн ахмад настнуудын эрүүл мэнд, сэтгэл санаатай холбоотой олон асуудал байдгийг дурдаж, рашаан сувиллаар л нэг аргалахаас өөр олигтой дэмжлэг байхгүй байна гэлээ. Тэрбээр, Геронтологийн үндэсний төв ахмадын асрамж, хамгааллын асуудлыг манлайлах учиртайг чухалчлан дурдсан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, 2022 онд тус төвд очиж үзэхэд үйлчилгээ үзүүлэх нь бүү хэл эмч нь суух өрөөгүй байсныг өгүүлж, үүнд холбогдох байгууллага, албан тушаалтнууд анхаарал хандуулах шаардлагатайг тэмдэглэсэн юм. Тэрбээр, ахмадын сангийн талаарх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх, орон нутагт амьдардаг харъяалах байгууллагагүй ахмад настнуудын асуудлыг хөндөв. Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн хөрөнгийг эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хангамжийн чиглэлээр зарцуулахаар хуульд тусгасны дотор ахмад настны эрүүл мэндийн үйлчилгээг хамруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа тэрбээр хэлэв.

Нийгмийн бодлогын байнгын хорооны Ажлын хэсэг 2022 онд төрөөс үзүүлж байгаа халамж, асрамжийн үйл ажиллагаа болон холбогдох хуулийн хэрэгжилттэй танилцаад Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол гаргасныг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа сануулж, энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих боломж олгохыг Байнгын хорооны дарга П.Анужингаас хүссэн юм.

Тухайн үед ахмад настнууд, бид тэтгэврээ үр хүхэд, гэр бүлийнхэндээ өгчихдөг, өөрсдөө зарцуулах мөнгөтэй баймаар байна гэсэн санал хэлж байсныг тэрбээр дурдаж, асрамжийн даатгалын талаарх Япон Улсын туршлагыг судалж байсны хувьд энэ хуулийн Ажлын хэсэгт орж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр, ахмад настнуудад үзүүлэх халамж, асрамжийн талаар төрийн болон олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, албан газар, гэр бүл, үр хүүхдийн үүрэг хариуцлагыг хуулийн төсөлд нарийвчлан зааж өгөх зайлшгүй шаардлагатай гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, тэтгэврийг 20 жил хамт амьдарсан тохиолдолд өвлөгддөг байх хуулийн зохицуулалтад ахмад настнууд шүүмжлэлтэй хандаж байгаа талаар онцолж, засаг захиргааны анхан шатны нэгж дээр тэдэнд зориулагдсан байр сав, үйлчилгээний газар байхгүй байгааг дурдсан юм. Хуулийн хэрэгжилт анхан, дунд шатанд ихээхэн сул байгааг тэрбээр дээрх жишээгээр дэлгэрүүлж, ахмадын өргөө бий болгох, тэднийг хөдөлмөрлөх нөхцлөөр хангах, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, асрамж, халамжийн мэргэжилтнүүд, боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх зэрэг олон асуудлын хэрэгжилт хангалтгүй байгааг ярив.

Улсын Их Хурлын гишүүдийн хөндсөн гол гол асуудлуудыг хуулийн төсөлд тусгаад байгааг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд дурдаад, хэлэлцүүлгийн явцаж орхигдсон зүйлсийг гүйцээн бүрдүүлж, сайжруулах боломжтой гэсэн юм. Хуулийн төсөлд шингээсэн гол концепц бол ахмад настны асуудлыг ганцхан улс хариуцах бус, хүн ам улам насжиж байгаа энэ үед байгууллага, компаниуд, хувийн хэвшлийнхэн төртэй хамтраад, эс бол хувийн хэвшил дангаараа нийгмийн хариуцлагынхаа хүрээнд асрамж, халамжийн үйл ажиллагаа явуулдаг, түүнийг нь төр урамшуулдаг, дэмждэг байх зохицуулалт юм гхэмээн тэрбээр хариулав.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 88.9 хувь нь дэмжив гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

БСШУСБХ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна
Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Оюу толгой ХХК: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо

ӨНӨӨДӨР: “Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Эдийн засагч Т.Баярхүү: Ногдол ашгийг бэлнээр тараалаа гээд инфляц өсөхгүй

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

ДАРХАН-УУЛ: Монголд анх удаа желатины үйлдвэр ашиглалтад орууллаа

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Дүүжин тээврийг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

ӨНӨӨДӨР: Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт болж байна

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монголд гепатит Д вирусээр өвчлөгсдийн тоо дэлхийн дунджаас 12 дахин өндөр байна

УВС: Улаангомын эртний түүхийг хадгалсан Харлаг бэйсийн байшин

Нарны аймгийн захаас шинэ биет илрүүлжээ

Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүлжээ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Өнөөдөр цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна

ДАШТ: Т.Тулга Дэлхийн аваргаас 3 дахь медалиа хүртлээ

Дакар 2026: Африк тив анхны олимпоо хүлээн авч байна

Дакар 2026: Африк тив анхны олимпоо хүлээн авч байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлдэнэ

Бинанс биржээс 6.3 тэрбум ам.долларын криптовалют хулгайлжээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

SDG 6 Fellowship 2027 -Их Британи, Дани, Малайз улсад хэрэгжих бүрэн тэтгэлэгтэй хөтөлбөр

Дэлхийн алдартай тэтгэлгүүдийн тухай 10 гайхмаар баримт

Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ

Өмнөд Солонгос 20 сая гаруй жуулчин хүлээн авна

Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ

“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо

БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана

Испани даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Газар дээрх, доорх дэд бүтцийг цахим системтэй нэгтгэсэн ирээдүйн хотыг танилцуулжээ

Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ

Монголын долоон бөх өнөөдөр дэвжээнд гарна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна.

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Иргэдэд орон сууцны 2.4 их наяд төгрөгийн зээл олгожээ

ЕТГ-аас иргэн Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбогдуулж няцаалт өгөв

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.