Газрын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын 2024 оны 92 дугаар тогтоолоор батлагдсан “Газар зохион байгуулалт хийх журам”, шинэчлэн батлагдсантай холбогдуулан газар зохион байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагуудад чадавхжуулах сургалтыг өнөөдөр /2024.05.10/ зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд Газрын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүд, Засгийн газрын 2024 оны 92 дугаар тогтоолоор батлагдсан “Газар зохион байгуулалт хийх журам”, “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн хэрэглээ, ач холбогдол”, Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системээр дамжуулан бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах, бүртгэх сэдвүүдээр танилцууллаа. Мөн Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах арга зүйн төслийг танилцуулж, санал авах ажлыг зохион байгууллаа.
Сургалтад Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх 18 мэргэжлийн байгууллагын 25 албан хаагч хамрагдлаа.